Бидний тухай
Бидний тухай
Оёдол, гар урлал бол бидний сэтгэл шингээж бүтээдэг урлаг юм.
Бид 2015 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, үндэсний хувцас, зүймэл урлал, гэр ахуйн хэрэгцээт оёмол эдлэл, өдөр тутмын хувцас хэрэглэл, цүнх тор, хүүхдийн хувцас болон олон төрлийн гар урлалын бүтээгдэхүүнийг урлан бүтээсээр ирсэн.
Бид бүтээл бүртээ чанартай материал, нарийн оёдол, цэвэр нямбай хийц, өвөрмөц загвар, өнгө үзэмжийг эрхэмлэн, хэрэглэгч бүрийн хэрэгцээ, хүсэлд нийцсэн бүтээгдэхүүн хийхийг зорьдог.
Өнгөрсөн хугацаанд бидний бүтээлийг сонгон хэрэглэж, дахин дахин захиалж, үнэтэй санал сэтгэгдлээрээ урамшуулж ирсэн нийт үйлчлүүлэгч, худалдан авагчидадаа чин сэтгэлээсээ талархаж байна.
Цаашид бид уламжлалт оёдол, гар урлалын үнэ цэнийг орчин үеийн загвар, шинэ санаатай хослуулан, чанар, сэтгэл, бүтээлч байдлыг шингээсэн бүтээгдэхүүнээр та бүхэндээ хүрсээр байх болно.
Бидэнтэй хамт бүтээл бүрийн цаадах сэтгэл, хөдөлмөр, ур чадварыг мэдрээрэй. 🌿🧵